Сэлэнгэ аймгийн прокурорын газраас тус аймаг дахь Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Гаалийн газар, Тужийн нарсны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, Гадаадын иргэн харьяатын газар, сумдын байгаль хамгаалагчид, аймаг болон Түшиг, Орхон, Сант, Сүхбаатар, Шаамар, Ерөө, Хүдэр сумдын Засаг даргын дэргэдэх орон тооны бус зөвлөлийн гишүүд зэрэг нийт 96 албан тушаалтнуудтай уулзалт зохион байгуулжээ.
Прокуророос дээрх газруудын зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, эд зүйлийг шийдвэрлэх ажиллагааг хууль тогтоомжид заасан үндэслэл журмын дагуу явуулж байгаа эсэх, хүн, хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүргээ хэрхэн хэрэгжүүлэн ажиллаж байгааг шалгасан шалгалтын дүнг танилцуулж, цаашид анхаарах асуудлаар үүрэг чиглэл өгсөн байна.
Мөн шалгалтаар илэрсэн зөрчлийг дахин гаргахгүй байж Зөрчлийн тухай хууль тогтоомжийг нэг мөр хэрэгжүүлэх зорилгоор сургалт хийжээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газар