УЕПГ-ын Олон нийттэй харилцах албанаас сар бүр бэлтгэн хүргэдэг “Прокурорын мэдээлэл” нэвтрүүлгийн 2024 оны дөрөвдүгээр сарын шинэ дугаарыг хүлээн авч үзнэ үү.
УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаны хяналтын прокурор Б.Гүнсэл Сэлэнгэ аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Р.Мягмардоржтой "Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулах, тоглох нь хууль бус үйлдэл" сэдвээр ярилцлаа.
Гэмт хэргийн хохирогч, холбогдогч болохоос урьдчилан сэргийлье!
Сэлэнгэ аймгийн хэмжээнд хил орчмын дэглэм зөрчих зөрчлийн хэргийн гаралт, шийдвэрлэлт ямар байгаа талаар тус аймгийн прокурорын газрын ахлах прокурор А.Баясгалантай ярилцлаа.
Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэргээс урьдчилан сэргийлье!
УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаны хяналтын прокурор Б.Гүнсэл Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Шинэбалтай Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн талаар ярилцлаа.
Сэлэнгэ аймгийн хэмжээнд 2023 онд хүүхэд хохирсон гэмт хэрэг 66, хүүхэд холбогдон шалгагдсан гэмт хэрэг 64 гарсан бөгөөд дийлэнх нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, хулгайлах зэрэг гэмт хэрэг байна.
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын прокурорын газраас тус сумын шүүх, Цагдаагийн хэлтэс, тус аймгийн Орхон сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлтэй хамтран иргэдэд хууль сурталчлах “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгууллаа.
Зөвлөгөөнөөр хууль, тушаал журамд заасан чиг үүргийн хэрэгжилт, хүндрэл бэрхшээлийн талаар ярилцаж, “Зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэгжүүлэхэд анхаарах асуудал” сэдвээр сургалт зохион байгуулсан байна.
Сэлэнгэ аймгийн прокурорын газраас Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн албатай хамтран Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх асуудлаар хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Сэлэнгэ аймгийн прокурорын газраас тус аймгийн Ерөө сумын Бугант 3 дугаар багт “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулав.
Сэлэнгэ аймгийн прокурорын газраас тус аймгийн Татварын хэлтсийн 50 орчим улсын байцаагч нарт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд анхаарах асуудал, татварын хууль, тогтоомж зөрчсөн субъектийг зөв тодорхойлох, хуулийг зөв хэрэглэх асуудлаар сургалт зохион байгууллаа.
Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газраас 2023 оны нэгдүгээр улиралд улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан 72 сая төгрөгийн үнэ бүхий эм, эмийн бүтээгдэхүүнийг хураан авч, Зөрчлийн тухай хуульд заасны дагуу устгах, улсын орлого болгох зэргээр шийдвэрлэжээ.
Ойн санд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийг мэргэжлийн байгууллагын түвшинд тогтвортой ажиллуулах нөхцөлийг хангах, үйл ажиллагааг нь хуулийн хүрээнд явуулахад чиглэгдсэн зарим асуудлуудыг хэлэлцэж, шийдвэрлэсэн байна.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газраас тус сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 413 дугаар нээлттэй, хаалттай хорих ангитай хамтран Баянгол суманд “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгууллаа.
2022 онд эрүүдэн шүүх гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд зохион байгуулсан ажил, түүний үр дүн, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцсэн байна.
Сургалтын үеэр сурагчдын сонирхсон асуултад хариулт өгч, прокурорын байгууллагын чиг үүрэг, үйл ажиллагааны талаар танилцууллаа.
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газраас Баруунбүрэн сум дахь ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад цахим гэмт хэрэг зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх сургалт зохион байгууллаа.
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 435 дугаар хаалттай хорих анги болон тус сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэстэй хамтарсан зөвлөгөөн зохион байгууллаа.
Улсын Ерөнхий Прокурорын Газар