Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газраас тус аймгийн Баруунбүрэн, Орхон, Орхонтуул, Сант, Сайхан сумдын эрх бүхий байгууллагын албан тушаалтнуудтай нэгдсэн зөвлөгөөн зохион байгууллаа. Зөвлөгөөнд 5 сумдын 40 гаруй албан тушаалтан оролцож, зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд анхаарах асуудал, хүндрэл бэрхшээлийн талаар хэлэлцсэн байна.
Мөн үеэр тус прокурорын газраас "Зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахад анхаарах асуудал" сэдвээр практик сургалтыг хийсэн байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газар