НИЙТИЙН АШИГ СОНИРХЛЫГ ХАМГААЛЖ АЖИЛЛАХ ТАЛААР ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЧЭЭ

A- A A+
НИЙТИЙН АШИГ СОНИРХЛЫГ ХАМГААЛЖ АЖИЛЛАХ ТАЛААР ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЧЭЭ

Сэлэнгэ аймгийн прокурорын газраас тус аймаг дахь Цагдаагийн газар, сум дундын Цагдаагийн хэлтэс, тасгийн 100 гаруй албан хаагчтай хамтарсан уулзалт, зөвлөгөөнийг зохион байгуулсан байна.

Зөвлөгөөнд аймгийн прокурорын газраас 2022 оны 1 дүгээр улирлын байдлаар гарсан гэмт хэрэг, зөрчлийн гаралт, түүний шалтгаан нөхцөл, шийдвэрлэлтийн талаар мэдээлэл хийж, “Шийдвэрлэлт” нэгдсэн арга хэмжээний явц, үр дүн, цаашид авах арга хэмжээ, зохион байгуулалтын талаар солилцжээ.

Аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Т.Мөнхбаяр хүний эрхийг дээдлэх, хүний эрх, эрх чөлөө, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, зөрчигдсөн эрхийг нөхөн сэргээж ажиллах талаар үүрэг, чиглэл өгсөн байна.