“ХҮҮХДИЙН ЭРХ” АЯНЫ ХҮРЭЭНД ХАМТРАН АЖИЛЛАХААР УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
 “ХҮҮХДИЙН ЭРХ” АЯНЫ ХҮРЭЭНД ХАМТРАН АЖИЛЛАХААР  УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Сэлэнгэ аймгийн прокурорын газраас “Хүүхдийн эрх” нэгдсэн аяны хүрээнд аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл, Цагдаагийн газар, Онцгой байдлын алба, Хүүхэд гэр бүл хөгжлийн газар, Боловсролын газар, Ерөнхий боловсролын сургуулийн удирдлагуудтай уулзалт зохион байгуулсан байна.

Уулзалтаар гэр бүл дэх хүүхэд хамгаалал болон боловсролын салбар дахь хүүхэд хамгааллын анхаарах асуудлууд, хүүхдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, хамгаалуулах, хөгжих эрхийг хангаж ажиллах, хүүхдийг гэмт хэрэг, зөрчилд холбогдох болон хохирогч болохоос урьдчилан сэргийлэх, хүүхдийн эрхийн талаар хууль тогтоомжийг иргэд, олон нийтэд таниулан сурталчлах, тэдгээрийн хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх ажлуудыг хамтран зохион байгуулах, аяны дүнг 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр дүгнэхээр шийдвэрлэсэн байна.