Сэлэнгэ аймгийн прокурорын газраас “Монголын төмөр зам” төрийн өмчит хувьцаат компаний "Төмөртэй өртөө”-ний 50 орчим ажилтан, албан хаагчдад гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх яриа, таниулга хийжээ.
Мөн автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр гарын авлага, материалыг тараан өгч, прокурорын байгууллагын чиг үүрэг, үйл ажиллагааны талаар танилцуулсан байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газар