“ХҮҮХДИЙН ЭРХ” АЯНЫ ХҮРЭЭНД ҮР ДҮНТЭЙ АЖЛУУДЫГ ЗОХИОН БАЙГУУЛНА

A- A A+
 “ХҮҮХДИЙН ЭРХ” АЯНЫ ХҮРЭЭНД ҮР ДҮНТЭЙ АЖЛУУДЫГ ЗОХИОН БАЙГУУЛНА

Сэлэнгэ аймгийн прокурорын газраас “Хүүхдийн эрх” нэгдсэн аяны хүрээнд тус аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл, Цагдаагийн газар, Онцгой байдлын алба, Хүүхэд гэр бүл хөгжлийн газар, Боловсролын газар, Ерөнхий боловсролын сургуулийн удирдлагуудтай уулзалт, ярилцлага зохион байгууллаа.

Уулзалтаар гэр бүл дэх хүүхэд хамгаалал болон боловсролын салбар дахь хүүхэд хамгааллын анхаарах асуудал, хүүхдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, хамгаалуулах, хөгжих эрхийг хэрхэн хангаж ажиллах талаар ярилцаж, хүүхдийг гэмт хэрэг, зөрчилд холбогдох болон хохирогч болохоос урьдчилан сэргийлэх тодорхой ажлуудыг үр дүнтэй зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.