ЭРҮҮДЭН ШҮҮХЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗОРИЛГООР ХАМТАРСАН ЗӨВӨЛГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
ЭРҮҮДЭН ШҮҮХЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗОРИЛГООР ХАМТАРСАН ЗӨВӨЛГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газраас тус сум дахь Сум дундын шүүх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 413 дугаар нээлттэй, хаалттай хорих анги, 433 дугаар хаалттай хорих ангийн удирдлага, алба хаагч нартай хамтарсан зөвлөгөөнийг зохион байгуулжээ.

Зөвлөгөөнөөр ял эдлүүлэх ажиллагааны явцад хүний эрх, эрх чөлөө зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, аливаа хэлбэрээр эрүүдэн шүүх явдал гаргахгүй байх, ял эдэлж байгаа иргэнийг нийгэмшүүлэх, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлүүлж ажиллах зэрэг асуудлуудыг хэлэлцэж, энэ талаар удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахаар шийдвэрлэсэн байна.

Мөн зөвлөгөөний үеэр “Нийтийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашиглах, албандаа хайнга хандах болон авлига, албан тушаалын гэмт хэрэг”, “Алба хаагчдын 2021 онд үйлдсэн зөрчлийн судалгаа”, “Төрийн албан хаагчын ёс зүй, сахилга хариуцлага” сэдэвт сургалтыг хийсэн байна.