Сэлэнгэ аймгийн прокурорын газраас "Хүүхдийн эрх" нэгдсэн аяны хүрээнд тус аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын алба, Хүүхэд гэр бүл хөгжлийн газар, Боловсролын газар, Ерөнхий боловсролын сургуулийн төлөөллүүдтэй уулзалт зохион байгуулж, хүүхэд эрүүл аюулгүй орчинд амьдрах, хамгаалуулах, хөгжих эрхийг хэрхэн хангаж ажиллах талаар ярилцжээ.
Тодруулбал, тус прокурорын газраас аймгийн хэмжээнд 2021 он, 2022 оны I улирлын байдлаар хүүхэд гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэрэг, зөрчлийн улмаас хохирсон байдал, шалтгаан нөхцлийг судалсан судалгааны дүнг танилцуулж, цаашид урьдчилан сэргийлэх болон хүүхэд хамгааллын чиглэлээр хамтарч ажиллахаар болсон байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газар