Сэлэнгэ аймгийн прокурорын газраас тус аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн байгууллага, төрийн бус байгууллагатай хамтран өсвөр насны хүүхдийн хүмүүжил, төлөвшил болон гэр бүл дэх хүүхэд хамгааллын асуудалд эцэг, эхчүүдийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Хүүхдэд ээлтэй гэр бүл” өдөрлөгийг зохион байгууллаа.
Өдөрлөгийн үеэр аймгийн прокурорын газраас “Хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон, гэмт хэрэгт холбогдсон” байдлыг 2021 он, 2022 оны 1 дүгээр улирлын байдлаар судалсан судалгааны дүн, цаашид анхаарах асуудлын талаар, аймгийн Цагдаагийн газраас “Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлье”, Эрүүл мэндийн байгууллагаас “Дэлгэцийн донтолтоос сэргийлье”, Дэлхийн зөн олон улсын байгууллагаас “Эцэг эхчүүд хүүхдээ сонсох нь”, Онцгой байдлын газраас “Гэр бүлийн орчин дахь аюулгүй байдал, анхны тусламж” сэдвээр 300 орчим эцэг, эхчүүдэд тус тус мэдээлэл хийж, эцэг, эхчүүдийн дунд “Алтан хонх” тэмцээнийг зохион байгуулсан байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газар