Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газраас “Хүүхдийн эрх” нэгдсэн аяны хүрээнд сумын цагдаагийн хэлтэстэй хамтран Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд-Бидний оролцоо” сэдэвт илтгэлийн уралдааныг зохион байгуулж, оролцогч хүүхдүүдэд дурсгалын зүйл гардууллаа.
Уралдааныг ерөнхий боловсролын 1, 2, 3, 4 дүгээр болон Хэрх, Түнхэл сургуулийн сурагчид идэвхитэй оролцсон байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газар