ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАНГАХ, ХАМГААЛАХ ҮҮРЭГ БҮХИЙ БАЙГУУЛЛАГУУДЫГ ШАЛГАЖЭЭ

A- A A+
ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАНГАХ, ХАМГААЛАХ ҮҮРЭГ БҮХИЙ  БАЙГУУЛЛАГУУДЫГ ШАЛГАЖЭЭ

Сэлэнгэ аймгийн прокурорын газраас аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран ерөнхий боловсролын болон Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн сургуулийн дотуур байрны үйл ажиллагаанд хүүхдийн эрхийг хэрхэн хангаж ажиллаж байгааг 2022 оны 5 дугаар сарын 30-наас 6 дугаар сарын 14-ны өдрүүдэд шалгажээ.

Шалгалтаар нийт 5 сургуулийн дотуур байрны орчины үнэлгээ, хүний нөөц, хүүхдийн сурч боловсрох, хөгжүүлэхэд чиглэсэн үйлчилгээ болон хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын үйлчилгээ, орчны аюулгүй байдалд үнэлгээ хийхэд дотуур байрны гадна орчны гэрэлтүүлэг 50м тутамд байхгүй, зам талбай стандарт шаардлагыг хангаагүй, байрны хашаан дотор болон эзэмшил газар, авто машины зогсоол болгосон мөн дотуур байранд гадны хүн нэвтрэхэд баримтлах дэгийг дотоод журамд тусгаагүй зэрэг зөрчлүүд илэрсэн байна.

Иймд тус аймгийн прокурорын газраас сургуулийн удирдлагуудад зөрчлийг арилгах, хүүхдийн эрхийг хангаж ажиллах талаар хугацаатай үүрэг өгчээ.