ОЙН САНД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГА, ОЙН ИНЖЕНЕР, ХОЛБОГДОХ АЛБАН ТУШААЛТНУУДАД МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ

A- A A+
ОЙН САНД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГА, ОЙН ИНЖЕНЕР, ХОЛБОГДОХ АЛБАН ТУШААЛТНУУДАД МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газраас Мандал сумын Засаг даргын тамгын газар, сумын Байгаль орчны тасагтай хамтарсан зөвлөгөөнийг зохион байгуулж, Байгаль орчин, амьтан, ургамлыг хамгаалах журмын эсрэг зөрчлийн талаар болон Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн шийдвэрлэлт, урьдчилан сэргийлэхэд анхаарах асуудлаар мэдээлэл өглөө.

Мөн ойн санд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийг мэргэжлийн байгууллагын түвшинд тогтвортой ажиллуулах нөхцөлийг хангах, үйл ажиллагааг нь хуулийн хүрээнд явуулахад чиглэгдсэн зарим асуудлуудыг хэлэлцэж, шийдвэрлэсэн байна.

Зөвлөгөөнд тус сумын ойн санд үйл ажиллагаа явуулдаг 30 гаруй аж ахуйн нэгж байгууллага, ойн инженер, холбогдох албан тушаалтнуудаас гадна орон нутгийн 60 гаруй иргэд оролцжээ.