СЭЛЭНГЭ АЙМАГ ДАХЬ ГААЛИЙН ГАЗРЫН ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТНУУДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
СЭЛЭНГЭ АЙМАГ ДАХЬ ГААЛИЙН ГАЗРЫН ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТНУУДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газраас 2023 оны нэгдүгээр улиралд улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан 72 сая төгрөгийн үнэ бүхий эм, эмийн бүтээгдэхүүн, архи, согтууруулах ундаа, амьтны гаралтай түүхий эд, үнэт чулуу, гадаад валютыг илрүүлж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулан хураан авч, Зөрчлийн тухай хуульд заасны дагуу устгах, улсын орлого болгох зэргээр шийдвэрлэжээ.

Үүнтэй холбоотойгоор Сэлэнгэ аймгийн прокурорын газраас тус Гаалийн газрын улсын байцаагч нарт зөрчилтэй барааг хуульд заасан үндэслэл журмын дагуу хураан авах, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хүний эрх, эрх чөлөөг зөрчихгүй байх талаар сургалт хийж, анхаарах асуудлаар зөвлөмж, чиглэл өгөх ажлыг зохион байгуулсан байна.