ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Сэлэнгэ аймгийн прокурорын газраас тус аймгийн төрийн байгууллагын албан хаагч, сургуулийн сурагч, залуучуудын дунд Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр цахим бүтээлийн уралдаан зохион байгууллаа.   

Өсвөр үе, залуучуудын хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар олон нийтэд сурталчлах, эерэг нөлөө үзүүлэх, нийгэмд зөв үлгэр дуурайлал түгээх зорилготой тус уралдаанд 12 бүтээл ирүүлсэн.  

Оролцогчид согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, цахим залилангаас сэргийлэх, өсвөр үеийнхний дээрэлхэлт, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, бусдын эд хөрөнгөд халдахгүй байх, хүрээлэн буй орчин, олон нийтийн аюулгүй байдал, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр богино хэмжээний видео контент бэлтгэн олон нийтэд хүргэсэн юм.   

Уралдаанд Сэлэнгэ аймгийн Хилийн цэргийн 0101 дүгээр анги, Мандал сумын ерөнхий боловсролын 4 дүгээр сургууль, Сэлэнгэ аймгийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 9б анги эхний гурван байрт шалгарлаа.