ПРОКУРОР, АЖИЛТНУУД “СЭЛЭНГЭ МАРАФОН-2025”-Д АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

A- A A+
ПРОКУРОР, АЖИЛТНУУД “СЭЛЭНГЭ МАРАФОН-2025”-Д АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

Сэлэнгэ аймгийн прокурорын газрын прокурор, ажилтнууд “СЭЛЭНГЭ МАРАФОН-2025” бүх нийтийн гүйлтийн тэмцээнд оролцжээ.

Марафонд нийт 2500 гаруй тамирчин хурд хүч, тэсвэр тэвчээр, ур чадвараа сорин өрсөлдсөн бөгөөд тус прокурорын газрын прокурор, ажилтнууд 5, 10, 21 км-ийн төрөлд гүйсэн байна.

Сэлэнгэ аймгийн прокурорын газрын хамт олон идэвхтэй хөдөлгөөн, амьдралын зөв дадал хэвшлийг төлөвшүүлэх, хамт олны дунд эерэг хандлагыг төлөвшүүлэх зорилгоор марафонд оролцжээ.