Сэлэнгэ аймгийн прокурорын газраас тус аймгийн Сүхбаатар сумын ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн ахлах ангийн сурагчдад өсвөр насны хүүхэд гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт зохион байгууллаа.
Мөн прокурорын байгууллагын чиг үүрэг онцлог, прокурорын ажил мэргэжлийн талаар танилцуулж, аливаа гэмт хэрэг, зөрчилд холбогдохгүй байх, урьдчилан сэргийлэх, өртөж хохирсон бол хаана, хэрхэн хандах боломжтой талаар мэдээлэл өглөө.
Мөн залилах гэмт хэрэг, зам тээврийн ослоос сэргийлэх, үе тэнгийн дээрэлхэлт гэж юу болох талаар бэлтгэсэн гарын авлага, зурагт хуудсыг тарааж, сурагчдын сонирхсон асуултад хариулт өгч ажиллалаа.
Улсын Ерөнхий Прокурорын Газар