Сэлэнгэ аймгийн прокурорын газраас Сүхбаатар сумын 8 багийн Хамтарсан багийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, “Хамтарсан багийн үйл ажиллагааны журам”-ын хэрэгжилтийг хангуулах хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлэгт Сүхбаатар сумын Засаг дарга, Цагдаагийн газар, Хүүхэд, гэр бүл хөгжил хамгааллын газар, Өрхийн эрүүл мэндийн төв, Сүхбаатар сумын 8 багийн Засаг дарга нар, багийн нийгмийн ажилтан нар оролцлоо.
Хэлэлцүүлгээр хүүхдийн эсрэг хүчирхийлэл, гэр бүлийн зөрчлийг эрт шатанд илрүүлэх, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд бүрд хамгааллын үйлчилгээг шуурхай үзүүлж салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулж хамтарсан баг нь хүүхэд хамгааллын хууль тогтоомж, хүүхдийн дээд эрх ашгийг хамгаалж ажиллахаар шийдвэрлэлээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газар