ПРОКУРОР, АЖИЛТНУУД “СЭЛЭНГЭ МАРАФОН-2026” ТЭМЦЭЭНД ОРОЛЦЛОО

A- A A+
ПРОКУРОР, АЖИЛТНУУД “СЭЛЭНГЭ МАРАФОН-2026”  ТЭМЦЭЭНД ОРОЛЦЛОО

Иргэдийн биеийн тамир, спортоор хичээллэх идэвхийг нэмэгдүүлэх, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх зорилготой "Сэлэнгэ марафон-2026" олон нийтийн гүйлтийн тэмцээн 2026 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 5 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа.

"Эрүүл бие-Эрүүл сэтгэл" уриан дор “Монголын прокурорын холбоо”-г төлөөлөн 5 км-т 6, 10 км-т 4, 21 км-т 4 прокурор, ажилтан хурд хүч, тэсвэр хатуужлаа сорьж, амжилттай оролцлоо.