Сэлэнгэ аймгийн Сайхан сум дундын прокурорын газраас тус аймгийн Орхон сумын Засаг даргын тамгын газрын ажилтан, албан хаагч нартай хамтран Сайхан, Орхон сумын иргэдийн ундны усны эх үүсвэр болох “Нарангийн булаг” болон Орхон голын гүүрний ойр орчмын хог хаягдлыг цэвэрлэлээ.
Мөн энэ үеэр тээврийн хэрэгслийн жолооч нарт хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр улсын хэмжээнд зохион байгуулж буй “Хамгаалсан байгаль-Бидний ирээдүй” нөлөөллийн арга хэмжээний талаар танилцуулж, байгалиа хамгаалж, хүрээлэн буй орчинд ээлтэй аялаж, зорчих талаар мэдээлэл өглөө.
Улсын Ерөнхий Прокурорын Газар